Сэтгэлээс ундран гарах хайрын үгс
2011-04-06
харцнаас чинь би хайрыг мэдэрсэнгүй

Сэтгэл минь чиний төлөө догдлож байсан нь саяхан
Сэрүүн зүүдэндээ чамайг үгүйлж өнждөг байсан минь ч үнэн
Сэтгэлээ илчлэхийг хүсэн догдлон хүлээж байсан ч
Сэргэлэн хоёр нүдэнд чинь хайр огт харагдсангүй ээ...
Чиний нүд надад "чи хэн ч биш" хэмээн өгүүлэхэд
Чимээгүй нулимс зүрхэнд мэгшин уйлах шиг болсон
Чиний харц надад "чи бусдын л адил" хэмээн хэлэхэд
Чамайг хайрлаж байсан хайр салхинд хийсэх шиг санагдсан..
Хайрыг чамаас нэхэх эрх байхгүйг мэдэж байсан учраас
Хамаагүй ээ, зөвхөн намайг бусдаас өөрөөр хараасай л гэж хүссэн
Хаяа ч болов намайг хараад инээмсэглэх нүдийг чинь хүлээсэн боловч
Харцнаас чинь би хайрыг мэдэрсэнгүй ээ, уучлаарай...
Сэтгэгдэл:


uneheer saihan shulguud baa
Бичсэн: Зочин (зочин) цаг: 20:34, 2016-11-13 | Холбоос | |


зүрх өвдөх яалтайв
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 18:31, 2011-04-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax