Буруу
Хүнийх гэдгийг чинь мэдсэн хэрнээ хайрласандаа би буруутай
Хүрээд ирэхгүйг чинь ойлгосон хэрнээ хүлээсэндээ би буруутай
Дандаа минийх байхгүйг чинь ухаарсан хэрнээ хармалсандаа би буруутай
Дассан сэтгэлээ татаад авч чадахгүй нь гээд уйлсандаа би буруутай
Айлын охиныг аваад сууж чадахгүй байж дасгасандаа чи буруутай
Аль хэдийн амьдрал зохиочихоод найгаж ганхсандаа ч чи буруутай
Авааль гэргийгээ байсаар атал андуурч намайг харсандаа чи буруутай
Андуурч ирсэн энэ хайрыг асааж, өрдөж, дүрэлзүүлсэндээ чи буруутай
Бичсэн: Saraana | цаг: 15:52 |
Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Saraana
Goe shuleg bna. Yg ingej boddog ch yagaad ch uuriiguu tataj avch chadahgui boltson humuust zoriulav...
Бичсэн: J (зочин)
цаг: 11:01, 2011-06-06 | Холбоос | |
amidral sanasnaar boldoggui zarimdaa. buruutai suuna, buur ooriig harlana. tragedy
Амсах жаргал бий хайр гэдэг халуун болохоор
Алдах үе бий хайрласан сэтгэл сохор болохоор
Тэмцэх үе бий зүрх гэдэг зөрүүд болохоор
Тэвчих үе бий тэр минийх биш болохоор
Учрах цаг ирнээ амьдрал гэдэг баялаг болохоор
Ухаарах мөч ирнээ урсах нулимс бүлээхэн болохоор
Жаргах үе ирнэ ээ зовлон гэдэг зуурдын болохоор
Чамд хайр чинь ирнээ цаг нь нэгэнт болсон болохоор...
За. Блогийг чинь эхнээс нь дуустал уншив. Зүрх жаахан хөндүүрлэв. Гэхдээ зүгээрээ ирээдүйд дандаа жаргалтай байж, цаашид оруулах бичлэгүүд чинь бүгд аз жаргал халгиасан, өөдрөг гэгээн байх болтугай. Жинхэнэ үнэн юу вэ гэдгийг цаг хугацаа харуулна даа. Харин амьдралд оройтно гэж байхгүй болохоор яарч битгий шийдвэр гаргаарай.
Амжилт хүсье бүсгүй. Нэр шигээ ариухан сэтгэлтэй, зүс шигээ өнгөлөг амьдралтай байх болтугай./Сараана цэцгийн өнгө зүсийг хэлэв/
Чиний хэлдэгээр Wow. Бичлэгээс чинь урт шахуу сэтгэгдэл бичсэн бол уучлаарай.

Буруу буруу буруу бүхэн бусдын буруу
ийм амьдрал хэцүү шүү. яалтайв.
Зүрхний хүслийг тархи дагахгүй
Тархины шийдвэрийг зүрх эсэргүүцнэ
ийн явсны эцэст бие болоод сэтгэл ядарч сүнс эмтэрдэгийм шиг...
ийм амьдрал хэцүү шүү. яалтайв.
Зүрхний хүслийг тархи дагахгүй
Тархины шийдвэрийг зүрх эсэргүүцнэ
ийн явсны эцэст бие болоод сэтгэл ядарч сүнс эмтэрдэгийм шиг...
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 19:52, 2011-01-13 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих