Сэтгэлээс ундран гарах хайрын үгс
2010-12-26
Үгүй

Үгүй би үүнийг хүсдэггүй

Үргэлж л хуурамч инээд түгээж явдаг

Үзэсгэлэнт гол дүр байхыг би хүсдэггүй 

Үнэндээ би дайсан байхыг л хүсдэг

       Тиймээ  би түүнийг ч хүсдэггүй

       Түүгээр ч зогсохгүй уйтгартай үнэнч хайрыг

       Тэгэхээс тэгэх гэж ердөө ч би хүсдэггүй

       Түүний оронд эрх чөлөөг би хүсдэг

Нээрээ би нөгөөхийг чинь хүсдэггүй

Нүд хуурсан баялаг, эрх мэдлийг

Нүгэлгүй сайхан амьдрал алийг нь ч би хүсдэггүй

Нэг өдөр ч болов хүслээрээ л байхыг хүсдэг

       Мэдээж бас өнөөхийг чинь хүсдэггүй

       Магадгүй үхэлд хүргэж мэдэх зовлон

       Мэдээгүй байхад надад  тохиолдохыг би хүсдэггүй

       Мэдээж бусад хүнийхийг бол би хамгийн их хүсдэг 

 

                                                           Сараана 2003.4.14

 

Сэтгэгдэл:


Найрагч бүсгүй минь нээрээ эртнээс л уянгалж эхлэж дээ.
Сэтгэлээ гамнаарай. Лаа шиг урсчихвий...
Бичсэн: StarLight цаг: 22:24, 2011-01-13 | Холбоос | |


гоё юмаа
Бичсэн: Найз цаг: 22:44, 2010-12-29 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: upshot цаг: 14:49, 2010-12-26 | Холбоос | |


яг эсрэгээрээ юм ярзайтал инээх
Бичсэн: upshot цаг: 14:49, 2010-12-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax