Хайр гэж юу вэ? бодлоо хуваалцаач \гэхдээ хайр дурлалын хайр шүү\
Залуусаа хайр гэж юу вэ? Энэ магадгүй мөнхийн сэдэв байх. Бид үргэлж үүнийг асуудаг ч хэзээ ч хариултыг нь олж чаддаггүй гэж үү? Бидний зарим нь хайрын тухай хангалттай их мэдлэгтэй, бүр мэргэжилтэн болчихсон байх нь ч бий. Гэхдээ тийм хүний ч мэдэхгүй чанар хайранд бас байдаг. Хайрын гэнэтийн, шинэ шинж чанарууд хэзээ ч дуусдэггүй байх. Тэгээд бодохоор маш олон surprise-г хайраас авч, мэдэрч үзмээр ч юм шиг. Анхны хайр гэж байдаг юм бол сүүлчийн хайр гэж байдаг болвуу? Энэ миний сүүлчийн хайр гэдгийгээ яаж мэдэх нь ч тодорхойгүй... Зүрхэнд хүчтэй мэдрэгдэж, ойр хавийн бүх зүйлийг яаж ийж байгаад л тэр хүнтэй холбож бодоод, бодохгүйг хичээж, болж бүтэхгүй тухай бодвол цээжин дээр хүнд юм дарж байгаа юм шиг санагдаад л.. энэ хүнд хайртай болсон мэдрэмж үү? үнэхээр ойлгомжгүй юм. Хайрыг бас сохор ч гэдэг... Та нар юу гэж бодож байна. Хайрын тухай бодлоо хуваалцаарай...
Бичсэн: Saraana | цаг: 01:11 |
Хайрын тухай зүгээр л дүгнэлтгүй яръя
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Чи хайрыг ямар нэг юм байлгаж чадахгүй. Харин хайр чамайг өөрийн хүслээр байлгана. Харин тэр хүсэлд нь чи өөрөө яаж ч хандаж болно. Өөрийгөө сул тавьж болно, гүрийсэн ч болно. Энэ нь хайранд хамаагүй бөгөөд чи хайранд эсэргүүцэл нөлөө үзүүлж байна гэсэн үг бус харин чи өөрөө өөртэйгээ л ажиллаж байна гэсэн үг дээ.
Бичсэн: flame
цаг: 18:34, 2011-01-05 | Холбоос | |
хайрыг би ямар байлгахийг хүснэ. тэр тийм л байна.
гэхдээ мөрөөдлийн тэр л хайрыг Гал халуун эрч хүчтэй хэвээр нь байлгахийн тулд надаас хичээл зүтгэл, золиос зөндөө гарах хэрэгтэй болдог.
Заримдаа хайрлаж байхаас хайрлахгүй гээд гүрийх нь хэцүү байдаг тэ.
Гэхдээ би хайрыг шийдвэр гэж үздэгээ...
гэхдээ мөрөөдлийн тэр л хайрыг Гал халуун эрч хүчтэй хэвээр нь байлгахийн тулд надаас хичээл зүтгэл, золиос зөндөө гарах хэрэгтэй болдог.
Заримдаа хайрлаж байхаас хайрлахгүй гээд гүрийх нь хэцүү байдаг тэ.
Гэхдээ би хайрыг шийдвэр гэж үздэгээ...
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 18:09, 2011-01-05 | Холбоос | |
Love-lobxa
Love ихэнх нь lobxa болдог юм билээ. Сайхан байсан сарнай юунд шавар балчигт унам бэ? Хэн буруутай вэ? Бид хайрыг ийм болгожээ.
Бичсэн: flame
цаг: 17:12, 2011-01-05 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих
Аа тийм нээрээ Жек Лондоны "Пассукын хайр" гэдэг өгүүллэгийг уншаад үзээрэй. Надад их таалагдсан. Чамд ч бас таалагдана гэж найдаж байна.